Дэлхий дахинаа Монголчуудыг орчин үеийн хөгжлөөс ангид зэлүүд газрын малчид хэмээн өрөөсгөл ойлгосоор иржээ. Үнэн хэрэгтээ ихэнх монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал өөр. Энэ цоморлогоос уншигчид Монгол хүн гэж хэн болохыг өгүүлсэн шинэ хүүрнэлийг, түүнчлэн хөдөөгөөс хот, хотоос бөглүү хязгаар хүртэлх монголчуудын амьдрал даяарчлал, технологи, цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой.Цоморлогт орсон бүтээлүүдийг “Нью-Йорк Таймс” сонины бестселлер зохиолч Жэк Уэдэрфорд болон АНУ-ын Төрийн Департаментийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан богино өгүүллэг, эсээний тэмцээнээр цуглуулсан юм. Тэмцээнд ирүүлсэн хоёр зуу гаруй бүтээлийг олонд танигдсан гадна, дотны найман зохиолч шүүж шалгаруулсан билээ. Ийнхүү англи, монгол хос хэлээр толилуулж буй цоморлогоо олон улсын уншигч танаа илгээж буйг хүлээн авна уу.